ЕВРОП–БНХАУ-ЫН БОЛОВСРОЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН ФОРУМД МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР ОРОЛЦЛОО
БНХАУ-ын Чэнду хотноо ICCCM-ITEA байгууллагын зохион байгуулалтаар Европ–БНХАУ-ын боловсрол, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны олон улсын форум 2026 оны 10 сарын 22-25 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус форумд Монгол Улсаас Дундын удирдах зөвлөлийн Ажлын албаны шинжээч Б.Өэлүн-Эрдэнэ, Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын Консерваторын төлөөлөгчид оролцож, Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо, бодлого, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл, туршлага солилцов.
Монгол Улсын Консерваторыг төлөөлөн Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга, доктор (Ph.D.), дэд профессор М.Ундраа оролцож, сургуулийн хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, сургалтын нэгдсэн тогтолцоог олон улсын оролцогчдод танилцууллаа.
Тэрээр МУК-ийн хөгжлийн бодлогыг Монгол Улсын боловсролын тогтолцоо, Засгийн газрын бодлого болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан танилцуулж, 2025 онд Хөгжмийн их сургууль болон өргөжсөн тус сургуулийн шаталсан, нэгдсэн сургалтын тогтолцоо, мэргэжлийн урлагийн боловсролын онцлогийг хуваалцсан юм.
Форумын хүрээнд МУК болон ICCCM-ITEA байгууллагын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь онцлох үйл явдал боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь хамтарсан төсөл, богино хугацааны сургалт, багш, оюутны солилцоо, хамтарсан судалгаа зэрэг олон чиглэлээр хэрэгжих боломжтой бөгөөд МУК-ийн багш, оюутнуудад олон улсын боловсрол, уран бүтээл, судалгааны орчинд туршлага хуримтлуулах шинэ боломжийг нээж байна.
Түүнчлэн Европ, Азийн боловсролын байгууллага, үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй шууд харилцаа тогтоох, урлаг, хөгжмийн боловсролын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын үндэсний урлаг, соёлын өвийг дэлхийд сурталчлахад чухал алхам боллоо.
Тус форумыг БНХАУ-ын төв телевизийн CCTV-13 мэдээний суваг сурвалжилж, олон улсын хэмжээнд мэдээлсэн нь арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.
Форумын видео мэдээг эндээс үзнэ үү:
https://weixin.qq.com/sph/AhwynbSRvm
Монгол Улсын Консерватор — Мэргэжлийн урлагийн боловсролын хөгжил, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжийг түүчээлнэ.