ОЛОН УЛСЫН ХӨГЖИМЧДИЙН УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН ОЮУТАН ТЭРГҮҮН БАЙР ХҮРТЛЭЭ
Зүүн Сибирийн соёл, урлагийн улсын институтийн зохион байгуулдаг “КУБОК БАЙКАЛА-2026” Олон улсын хөгжимчдийн VII уралдаанд Монгол Улсын Консерваторын Үндэсний хөгжмийн тэнхимийн Ятга хөгжмийн II курсийн оюутан С.Эгшиглэн амжилттай оролцож, ТЭРГҮҮН БАЙР хүртлээ.
Олон улсын тайзнаа авьяас чадвар, мэргэжлийн ур чадвараа амжилттай сорьж, эх орон, төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн оюутан С.Эгшиглэн, Мэргэжлийн багш Б.Жаргалмаа нартаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье
Монгол Улсын Консерватор
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
Үндэсний хөгжмийн тэнхим
2026-11-01