“Dance competition-2026” Бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Консерваторын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “LET’S DANCE 2026” бүжгийн тэмцээн 2026 оны 10 сарын 22-ны өдөр амжилттай эхэллээ.
Тус тэмцээн нь сурагчдын авьяас чадвар, уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тайзны соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ багаар ажиллах чадвар, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
Тэмцээнийг Ч.Сарнайцэцэг багштай Ардын болон сонгодог бүжгийн төгсөх 3в курс зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд сурагчид маань өөрсдийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэл, бүжгийн ур чадвараа сорин өрсөлдөж, үзэгчдэд эрч хүч, баяр баясгалан дүүрэн мөчүүдийг бэлэглэлээ.
ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧИД:
Э. Долгормаа – Монгол Улсын Консерваторын багш, балетын жүжигчин, бүжиг дэглээч
Т. Энхсүрэн – Монгол Улсын Консерваторын Сонгодог бүжгийн тэнхимийн багш
А. Эрдэнэболд – Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын тэргүүн гоцлооч
О. Төгөлдөр – Монгол Улсын Консерваторын Ардын бүжгийн тэнхимийн төгсөх курсын оюутан
Б. Төрмөнх – Монгол Улсын Консерваторын Сонгодог бүжгийн тэнхимийн төгсөх курсын оюутан
ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД:
ГРАН-ПРИ: Б. Орхонтуул багштай Ардын бүжгийн 8д анги
I байр: Г. Өлзийням багштай Үндэсний хөгжмийн 8б анги
II байр: Б. Ариунжаргал багштай Сонгодог хөгжмийн 7а анги
III байр: Ч. Удвал багштай Сонгодог хөгжмийн 8а анги
БҮЖИГ ЦИРКИЙН АНГИЛАЛД:
I байр: С.Энхзаяа багштай Циркийн 9в анги
II байр: Т. Дэлгэрцэцэг багштай Сонгодог бүжгийн 8г анги
Тэмцээнд амжилттай оролцож, авьяас чадвараа дайчлан өрсөлдсөн нийт сурагчид, багш нартаа баяр хүргэж, цаашдын сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Урлагийн боловсрол — авьяасыг нээж, эв нэгдлийг бэхжүүлж, ирээдүйн уран бүтээлчдийг төлөвшүүлнэ.