МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Н.ЗҮМБЭЭГ МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР УГТАН АВЛАА
Монгол төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат багш” цол хүртсэн Монгол Улсын Консерваторын Хүндэт профессор, Шанз хөгжмийн багш Н.Зүмбээ АНУ-аас эх орондоо хүрэлцэн ирлээ.
Монголын үндэсний хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, шанз хөгжмийн мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх, авьяаслаг шавь нарыг бэлтгэн сургах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эрхэм багшийн маань хөдөлмөр, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлсэн нь Консерваторын хамт олон, үе үеийн шавь нарынх нь хувьд бахархал, баяр баясгалангийн онцгой үйл явдал юм.
Эрдэм мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ үеийн үед үлгэрлэн манлайлж, үндэсний урлагийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм багш Н.Зүмбээ танд Монгол Улсын Консерваторын захиргаа, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе!
Монгол Улсын Консерваторын захиргаа
Уран сайхны зөвлөл
Нийт хамт олон
2026 оны 10 сарын 19 өдөр
2026-10-19