“ТӨГӨЛДӨР ҮДЭШ” БАГШ НАРЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын I-р тэнхимийн багш нарын нэгдсэн “Яруу төгөлдөр” уран бүтээлийн тоглолт 2026 оны 11 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, үзэгч, сонсогчдын хүртээл боллоо.
Тус тоглолтоор дэлхийн хөгжмийн урлагийн суут төлөөлөгчид болох Ф.Шуберт, Ф.Шопен, К.Дебюсси, А.Скрябин, С.Рахманинов, М.Равель, Н.Метнер нарын гоцлол болон хоршил бүтээлүүд эгшиглэж, төгөлдөр хуур хөгжмийн баялаг өнгө аяс, уран сайхны илэрхийлэл, гайхамшигт ертөнцийг үзэгчдэд хүргэлээ.
Мэргэжлийн ур чадвар, уран бүтээлийн онцлог, олон жилийн хөдөлмөр, мэдлэг туршлагаа нэгэн тайзнаа нэгтгэсэн энэхүү тоглолт нь багш нарын уран бүтээлийн үнэ цэнийг харуулахын зэрэгцээ сонгодог хөгжмийн гоо сайхныг түгээн дэлгэрүүлсэн онцгой үдэш байлаа.
Мэргэжлийн урлагийн боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шавь нартаа үлгэр дуурайлал болон ажиллаж буй эрхэм багш нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Хөгжим бол сэтгэлийн хэл, харин багш бол тэрхүү хэлний үнэ цэнийг түгээгч билээ.
Монгол Улсын Консерватор
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
Мэргэжлийн төгөлдөр хуурын I-р тэнхим
2026-11-13