Мэдээ мэдээлэл

“ЯТГА ХӨГЖИМД ЗОРИУЛСАН ЖИЖИГ ХЭЛБЭРИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН”-Ы УДИРДАМЖ

УРАЛДААНЫ УДИРДАМЖ
“ЯТГА ХӨГЖИМД ЗОРИУЛСАН ЖИЖИГ ХЭЛБЭРИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН”
Нэрт ятгач, багш З.Нарантуяагийн мэндэлсний 70 насны ойг тохиолдуулан “ЯТГА ХӨГЖИМД ЗОРИУЛСАН ЖИЖИГ ХЭЛБЭРИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН” 2022 оны 11-р сарын 17-18 -нд зохион байгуулагдана.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Гэр бүл, Шавь нар
ДЭМЖИГЧ: Монгол Улсын Консерватори, Соёл Урлагийн Их Сургууль
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Ятга хөгжмийн сургалтын урын санг баяжуулах, хөгжмийн зохиолчдод зэмсгийн онцлог, чадамж, тоглолтын олон арга хэлбэрийг танилцуулах, хөгжимдөх арга барилыг улам бүр боловсронгуй болгох, багшийнхаа хийж бүтээснийг үргэлжлүүлэн шинэ залуу үеийнхэнд сурталчилан таниулах, өвлөн уламжлуулах, хөгжүүлэх, сурталчлан түгээхэд оршино.
НЭГ. УРАЛДААНЫ ЖУРАМ:
1.1 Уралдаан мэргэжлийн хөгжмийн зохиолчид, зохиомжийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон гадаад улсын уран бүтээлчдэд нээлттэй зохион байгуулагдана.
1.2 Уралдаанд оролцогч зөвхөн 1 зохиол ирүүлэх бөгөөд уг бүтээл нь шинээр бичигдсэн байна.
1.3 Уралдаан 2 шаттай явагдана. Оролцогч уралдааны мэдүүлгийн маягтыг https://forms.gle/nebdUUPRrKPM3vJy7 хуудсаар орж зааврын дагуу бөглөн, бүтээлийн ноотыг PDF форматаар, бичлэгийг Youtube-т байршуулж 2022 оны 11-р сарын 1-ны дотор илгээнэ. Заагдсан хугацаанаас хожимдсон бүтээлийн мэдүүлгийг хүлээж авахгүй болно.
1.4 Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн дүгнэнэ.
1.5 Нэгдүгээр шатны шалгаруулалт онлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг оролцогчийн цахим шуудан болон утсаар мэдэгдэж, “Ятгын эгшиг Зундуйн Нарантуяа” facebook хуудсан дээр байршуулна.
1.6 Хоёрдугаар шатны шалгаруулалт 2022 оны 11-р сарын 17-ны өдөр Монгол Улсын Консерваторийн Б зааланд зохион байгуулагдах бөгөөд бүтээлийн тоглогдох дарааллыг сугалаагаар зохицуулна.
1.7 2022 оны 11 сарын 18-ны өдөр уралдаанд шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа, арга хэмжээний хаалт болно.
1.8 Уралдаанд оролцогч хөгжимчнөө өөрөө сонгон бүтээлээ тоглуулна.
ХОЁР. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1 Бүтээл нь хэлбэр, бүтэц болоод тоглоочийн ур, чадварыг илэрхийлэхүйц мэргэжлийн шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.
2.2 Бүтээл нь төгөлдөр хуурын хамсраатай болон хамсраагүй /гоцлол/ байж болно.
2.3 Бүтээлийн үргэлжлэх хугацаа нь 3 минутаас багагүй 8 минутаас ихгүй байна.
2.4 Уралдаанд оролцох бүтээлүүдийг 2022 оны 11 сарын 1-ны дотор хүлээн авч, товхимол болгон хэвлэнэ.
2.5 Шүүгчдийн шийдвэрийг үндэслэн уралдааны аль нэг байрт бүтээл шалгаруулахгүй байж болно.
ГУРАВ. УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН
I байр 4.000.000 төгрөг, диплом
II байр 3.000.000 төгрөг, диплом
III байр 2.000.000 төгрөг, диплом
Тусгай байр 500.000 , диплом
Тусгай байр 500.000 , диплом
Бүтээлээ илгээсэн бүх оролцогчдод талархалын бичиг гардуулна.
Холбоо барих утас: +97699131346, +97689029232
Ятгын эгшиг Зундуйн Нарантуяа facebook хуудас https://www.facebook.com/yatgiinegshig.yatga
Эрхэм та бүхнийг нэрт ятгач, багш З.Нарантуяагийн мэндэлсний 70 насны ойн “Ятга хөгжимд зориулсан жижиг хэлбэрийн бүтээлийн уралдаан”-д бүтээлээ илгээн, З.Нарантуяа багшийн ажил үйлсийг үргэлжлүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах ятгын сургалт, урын санг хөгжүүлэх бидний зорилгыг дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд хөгжмийн эгшгээр хорвоог уяраах үйлсд нь амжилтын дээдийг хүсье.
2022-09-20
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.