Эрдэм шинжилгээ

Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн,Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “АСЕМ-ЫН ТЭМДЭГЛЭЛҮҮД, ЖАРГАЛТХААНЫ ТЭМДЭГЛЭЛҮҮД” номын нээлт, “ШАРАВ СУДЛАЛ-70” эрдэм шинжилгээний хурал 2022.12.08 өдөр Монгол улсын Консерваторийн Номын өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн,Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “АСЕМ-ЫН ТЭМДЭГЛЭЛҮҮД, ЖАРГАЛТХААНЫ ТЭМДЭГЛЭЛҮҮД” номын нээлт, “ШАРАВ СУДЛАЛ-70” эрдэм шинжилгээний хурал 2022.12.08 өдөр Монгол улсын Консерваторийн Номын өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.
Хурлыг Монгол улсын Консерваторийн захирал, МУУГЗ, Профессор Ц.Пүрэвхүү нээж Урлаг судлалын ухааны доктор /PhD/, профессор М.Ундраа удирдан явууллаа.
-С.Соронзонболд Урлаг судлалын ухааны доктор /PhD/, профессор
/”Б.Шаравын хөгжим зохиох арга, түүний үндэс”/
-С.Энхбулаг Хөгжим судлаач
/”Б.Шаравын Замбуу тивийн наран магтуу ба бүтээлийн гурвалжин”/
-А.Цэдэн-иш МУК-ын хүндэт профессор, МУУГЗ
/Б.Шарав “Үндэсний урлагийн байгууллагатай холбогдох нь”/
-Л.Эрдэнэчимэг Шинжлэх ухааны доктор, профессор, МУУГЗ
/”Б.Шаравын “Хэрлэнгийн домог” зохиол нь нэн эртний монголчуудын галав ертөнцийн мессежийг дамжуулсан уу”/
-Б.Батжаргал Соёл судлалын ухааны доктор /PhD/, хөгжим судлаач
/”Б.Шаравын дууны хөгжим дэхь яруу хэрэглүүрийн онцлог”/сэдвээр илтгэлүүд хэлэлцүүлэгдэж Б.Шаравын уран бүтээлд хийсэн судалгааны үр дүнг тус тус танилцууллаа.
Хөгжмийн зохиолч Б.Шаравын ЭШБХ-д ирүүлсэн Олон улсын мэндчилгээг Унгар, Солонгос, Испани Хуан, Испани Мэндмаа, Ялалт Өвөрмонгол, Гэрэлтү Япон, Нарсу Өвөрмонгол, Мадрид Консерваториос тус тус хүргэлээ.
Уран бүтээл, амьдралын хамтран зүтгэгч, найз нөхөд уран бүтээлчид болох
А.Энхтайван МУАЖ
Н.Туулайхүү МУУГЗ удирдаач /Чингис дуурийн шинэ, хуучны ялгаа, онцлог/
Г.Энхбаяр МУУГЗ, удирдаач /”Рок поп ба Шарав”/
Ч.Буянхишиг МУСГЗ /Б.Шарав-Радиогийн Алтан фонд/
Н.Буянбаатар ҮУИТ-ын Ерөнхий удирдаач, МУУГЗ
/Б.Шарав ҮУИТ-т урам хайрласан нь/ нар халуун дулаан сонирхолтой дурсамж яриа өрнүүлэн “Шарав судлал”-д үнэтэй хувь нэмэр орууллаа. Мөн Б.Шаравын бүтээлээс үзэгчдийн сонорыг мялаасан СХМС-н Mэргэжлийн төгөлдөр хуурын багш С.Одгэрэл, ХУДС, Дуулаачийн тэнхимийн багш МУГЖ, ОХУ-ын АЖ Д.Долгормаа, Концертмейстр багш Г.Уугандэлгэр нартаа баярлалаа.
Хамтран зохион байгуулсан “Шарав сан”-гийн тэргүүн Г.Ганчимэг болон түүний үр хүүхдүүд гэр бүл, хамтран зүтгэгч дүү нарт гүн талархаснаа илэрхийлье.
Монгол Улсын Консерваторийн захиргаа, Эрдмийн зөвлөл
2022-12-08
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.