НООТ БЭЛЭГЛЭЛЭЭ: Хөгжмийн ухааны Тэнхмийн эрхлэгч, Хүндэт профессор Ч. Энхбат
Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн Хөгжмийн ухааны Тэнхмийн эрхлэгч, Хүндэт профессор Ч. Энхбат багш өөрийн хэвлүүлэн гаргасан СОНОРШУУЛГА номноосоо 12 ширхэгийг номын санд бэлэглэлээ. Эрхэм багшдаа нийт оюутан суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж эрдэм судлалын ажил, Сурган хүмүүжүүлэх үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Номын цагаан буян бүхнийг ивээх болтугай.
Энхбат Ч. Соноршуулга: Solfeggio I/Ред. М.Озила-УБ.; ХГазар байхгүй ,2021.-44х./ISBN: 978-9919-24-073-8 Энэхүү номонд: Манай улсад мэргэжлийн хөгжмийн шинжлэх ухааны хичээлүүдийн (онол, дуурьсахуйн ухаан, хөгжмийн уран зохиол гэх мэт) сурах бичиг, гарын авлагын сонголт цөөн байдаг боловч тухайн салбарын онолын асуудлыг бүрэн хамруулсан байдгаараа онцлог. Харин соноршуулгын хичээлээр сонгодог хөгжмийн зохиолчдын уран бүтээл, ардын дуу, нийтийн дуунаас бүрдсэн Сангидорж, Хэрлэн, Энхмаа, Төгсжаргал нарын “Соноршуулга ” нэртэй гурван авлагыг эс тооцвол бараг байхгүй. Энэхүү тулгамдсан үед Ч.Энхбат соноршуулга, дуурсахуйн ухааны хичээлийг олон жил заасан баялаг туршлага дээрээ тулгуурлаж суралцагсдын хөгжмийн сонсголыг хөгжүүлэх зорилгоор урласан тус өвөрмөц бүтээл нь 12 хэсэг бүхий 228 дасгалаас бүрдсэн байна.