“Дагвын Лувсаншарав намтар, бүтээлийн өв судлал” “Цэгмидийн Намсрайжав намтар, бүтээлийн өв судлал” “Эрэгзэнгийн Чойдог намтар, бүтээлийн өв судлал” номын нээлт боллоо.
“Дагвын Лувсаншарав намтар, бүтээлийн өв судлал” “Цэгмидийн Намсрайжав намтар, бүтээлийн өв судлал” “Эрэгзэнгийн Чойдог намтар, бүтээлийн өв судлал” номын нээлт боллоо.
Монгол Улсад хөгжим судлалын ажил эрчимтэй явагдаж ирсэн хэдий ч Монголын нэрт хөгжмийн зохиолчдын намтар судлал, уран бүтээлийн өвийг иж бүрнээр бүрдүүлсэн судалгааны бүтээл (монограф) маш цөөхөн, хөгжмийн бүтээлийн баримтат өв, гар бичмэл, дуу, дүрс бичлэгийг бүртгэж нэгтгэсэн цогц мэдээллийн сан байхгүй, Судалгааны эргэлтэнд оруулах боломж хомс, хөгжмийн суутнуудын намтар түүх мартагдах, баримтат өв устах аюул тулгарч байна. 2019 онд Монгол Улсын Консерваторийн ЭШИА санаачлан XX зууны Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын намтар, бүтээлийн өвийг иж бүрнээр судлах суурь судалгааг эхлүүлсэн юм. Энэхүү суурь судалгаанд шинэ цагийн мэргэжлийн хөгжмийн урлагийн үндэс суурийг тавьсан хөгжмийн зохиолчид болох “Лувсанжамбын Мөрдорж намтар судлал бүтээлийн өв”, “Билэгийн Дамдинсүрэн намтар судлал бүтээлийн өв” “Сэмбийн Гончигсумлаа намтар судлал бүтээлийн өв” зэрэг /цуврал монограф/-ийг төслийн удирдагчаар доктор М.Ундраа ажиллан СУДС-ийн дэмжлэгтэйгээр төслийн үр дүнд бүтээсэн юм.
Энэ удаад “Дагвын Лувсаншарав намтар, бүтээлийн өв судлал” “Гомбодоржийн Жамьян намтар, бүтээлийн өв судлал” “Цэгмидийн Намсрайжав намтар, бүтээлийн өв судлал” “Эрэнзэнгийн Чойдог намтар, бүтээлийн өв судлал” нэгэн сэдэвт бүтээл анх удаа хэвлэгдэж, Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын үлдээсэн өвийг хойч үедээ үлдээн өвүүлэх, Монголын хөгжмийн түүх, онолын сэтгэлгээг бойжуулахад болон шинэ төвшинд гаргахад чухал гарын авлага болгох, үндэсний хэв маягийг шинжлэх ухаанчаар судлан баримтжуулах, цааш цаашдын намтар судлал, мэдээллийн санг баяжуулан, хөгжмийн зохиолчдын оруулсан хувь нэмэр ба тэдний бүтээлийн үнэ цэнийг таниулан сурталчлах, хөгжмийн бүтээлийн гар бичмэлийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сурталчлан түгээх, сургалт, судалгаа, уран бүтээлийн эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлэх зорилго тавин төслийг хэрэгжүүллээ. Энэхүү нийт долоон бүтээл нь Монгол Улс төдийгүй, олон улсад Монгол Улсын Консерваторийн брэнд, инновацийн бүтээл болж буйгаараа онцлог юм.
ТӨСЛИЙН УДИРДАГЧ: МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ЭШИА-НЫ ДАРГА, УРЛАГ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР М.УНДРАА
2023-06-21