Сургуулиуд

“Korea International Ballet Competition XVI” Олон улсын балетийн уралдаан 2023 оны 06-р сарын 23-аас 25-ны хооронд болж БНСУ, Филипин, Норвеги, Украин, БНХАУ, Монгол зэрэг орны 240 орчим бүжигчид ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Монгол улсаас Монгол Улсын Консерваторийн БЦМСургуулийн 4 багш, 17 сурагчдын хамт амжилттай оролцоод ирлээ.

“Korea International Ballet Competition XVI” Олон улсын балетийн уралдаан 2023 оны 06-р сарын 23-аас 25ны хооронд болж БНСУ, Филипин, Норвеги, Украин, БНХАУ, Монгол зэрэг орны 240 орчим бүжигчид ур чадвараа сорин өрсөлджээ.
Монгол улсаас Монгол Улсын Консерваторийн БЦМСургуулийн 4 багш, 17 сурагчдын хамт оролцсоноос
Pre Junior B ангилалд: Ү.Анар хүрэл медаль, Б.Хангарьд, Т.Мэргэнчулуу нар тусгай байр,
Junior A ангилалд: С.Эгшиглэн, М.Нямбаяр, Б.Дөлгөөн нар мөнгөн медаль, Б.Болорчулуун хүрэл медаль, У.Өүлэндарь тусгай байр
Junior B ангилалд: Э.Хүслэн тусгай байрын шагнал хүртэв.
Сурагч Ү.Анар Норвеги улсад болох “Wold ballet Grand Prix” тэмцээнд оролцох урилга хүлээж авав. Мөн ДБЭТ-ын бүжигчин Ц.Мөнгөншагай /МУК-ын төгсөгч/ Senior ангилалд мөнгөн медаль хүртсэн. Уг тэмцээнд оролцсон МУК-ийн 8в, 10д, 11г ангийн сурагчдыг багш Ц.Мөнхдэлгэр /МУСТА/, С.Есөнзаяа , МУГЖ Ц.Цолмон, МУГЖ Х.Мөнгөнхөлөг нар бэлтгэж тус тэмцээнд амжилттай оролцсонд МУК-ийн БЦМС-ийн нийт багш, оюутан сурагчдын өмнөөс халуун баяр хүргэж, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье.
2023-06-28
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.