Мэдээ мэдээлэл

Энэ онд тохиож буй Оросын суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд түүний амьдрал уран бүтээлийг харуулсан баримтат кино, фото зургийн үзэсгэлэнг гаргаж байсан бол 2023.11.02 өдөр Монгол улсын Филармони-д С.Рахманиновын алдартай бүтээлүүд болох төгөлдөр хуур симфони найрал хөгжимд зориулан бичсэн Хоёрдугаар Концерт оп 18, Паганинийн сэдвээр бичигдсэн Рапсоди-г Монгол улсын Консерваторийн төгсөгч, ОХУ-н Москва хотын Консерваторийн төгсөгч, МУК-н төгөлдөр хуурч багш Б.Цацрал, төгөлдөр хуурч Г.Анужин нар гоцлон хөгжимдөж, Монгол улсын Консерваторийн симфони найрал хөгжим удирдаач багш Э.Мөнхбаярын удирдлагаар эгшиглүүллээ.

Монгол улсын Консерватори нь Дэлхийн болон Монголын суут хөгжмийн зохиолчдын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хөгжмийн зохиолчдын нэрэмжит улсын болон олон улсын уралдаан, эрдэм шинжилгээний хурал, цуврал тоглолтуудыг толилуулдаг уламжлалтай.
Энэ онд тохиож буй Оросын суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд түүний амьдрал уран бүтээлийг харуулсан баримтат кино, фото зургийн үзэсгэлэнг гаргаж байсан бол 2023.11.02 өдөр Монгол улсын Филармони-д С.Рахманиновын алдартай бүтээлүүд болох төгөлдөр хуур симфони найрал хөгжимд зориулан бичсэн Хоёрдугаар Концерт оп 18 ,Паганинийн сэдвээр бичигдсэн Рапсоди-г Монгол улсын Консерваторийн төгсөгч,ОХУ-н Москва хотын Консерваторийн төгсөгч,МУК-н төгөлдөр хуурч багш Б.Цацрал,төгөлдөр хуурч Г.Анужин нар гоцлон хөгжимдөж,Монгол улсын Консерваторийн симфони найрал хөгжим удирдаач багш Э.Мөнхбаярын удирдлагаар эгшиглүүллээ.
Тоглолтыг Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээнцэр охин, уран илтгэгч М.Амина хөтлөн явуулсан юм.
Тоглолтын үеэр С.Рахманиновын амьдрал уран бүтээлийг харуулсан фото зургийн үзэсгэлэн тавигдсан бөгөөд суут хөгжмийн зохиолчын зээнцэр охин Александра Конюс Рахманинов Франц улсаас тоглолтын зохион байгуулагчид, уран бүтээлчдэд талархсан сэтгэлийн мэндчилгээ хүргэсэн нь үзэгчдийн сэтгэлийг маш ихээр догдлуулсан юм.
Монгол улсын Консерваторийн симфони найрал хөгжим нь 60 жилийн түүхтэй 120 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Монгол улсын хамгийн том найрал хөгжим юм.
Симфони найрал нь
В.А.Моцарт “Увидаст лимбэ”
Ж.Россини “Севилийн үсчин”
И.Штраус “Сарьсан багваахай”
Б.Дамдинсүрэн,Б.Смирнов “Учиртай гурван толгой” дууриуд
Л.Минкус “Пахита”
Ф.Шопен “Шопениана” балет болон дан хөгжмийн бүтээлүүдийг бие даан тоглуулж байсан бөгөөд энэ хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөнд төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн бүрэн хэмжээний 2 том концертыг нэг өдөр анх удаагаа эгшиглүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж сургалтын чанарыг харуулсан томоохон үйл явдал боллоо.
Энэхүү тоглолтыг зохион байгуулсан Монгол улсын Консерваторийн Уран сайхны зөвлөл, Уран бүтээл маркетингийн албаны дарга М.Мөнхсайхан, Төгөлдөр хуурч багш Б.Цацрал, төгөлдөр хуурч Г.Анужин, Симфони найрал хөгжим Удирдаач багш Э.Мөнхбаяр, иллюстратор багш Д.Сарантуяа, хөтлөгч М.Амина нартаа халуун баяр хүргэе.
Монгол улсын Консерваторийн захиргаа
2023-11-04
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.