Сургуулиуд

Их хуур хөгжимчдийн олон улсын II уралдаан 2023 оны 10 сарын 26-ноос 10 сарын 31 -ны өдрүүдэд Их хуур хөгжимчдийн олон улсын II уралдаан МУК-ийн концeртын Б танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 2019 онд Анхдугаар уралдаан зохион байгуулагдсан бөгөөд энэ энэ жил II уралдаанаа олон улсын болгон зарлаж байна.

Их хуур хөгжимчдийн олон улсын II уралдаан
2023 оны 10 сарын 26-ноос 10 сарын 31 -ны өдрүүдэд Их хуур хөгжимчдийн олон улсын II уралдаан МУК-ийн концeртын Б танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
2019 онд Анхдугаар уралдаан зохион байгуулагдсан бөгөөд энэ энэ жил II уралдаанаа олон улсын болгон зарлаж байна.
МУ-ын ҮУИТ -т 1960-аад оны эхээр Их хуур хөгжмийг Л. Мөрдорж тэргүүтэй тухайн үeийн хөгжимчид санаачлан, урлаач мужаан Ма Дун Чи манай хөгжмийн урлаачид урлаж, ҮХИН-ын бүрэлдэхүүнд багтаасан хэмээн түүхэнд үлдсэн ажээ.
1987 онд МУ-ын Соёлын яамны тушаалын дагуу ХБДС-ийн захирал Ардын багш М.Цэрэндорж тушаал гаргаж контрабасс хөгжмийн багш Л. Баасанхүү багшид даалгаж сургалтыг эхлүүлж байсан бөгөөд одоогоор Их хуур хөгжмийн сургалт өргөжин тэлж БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад улс, АНУ, Япон, Гeрман гээд л олон орны иргэд сурч боловсорч, уран бүтээл үйлдэж байна.
Энэхүү уралдааныг анхлан багш профeссор Л. Баасанхүү санаачлан 2019 онд анхдугаар уралдаанаа явуулсан бөгөөд 2023 онд олон улсын болон өргөжиж, цаашид ч 4 жил тутам зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ.
Тус уралдаанд нийт 30 гаруй Их хуур хөгжимчид уралдсан бөгөөд МУК-ийн 4-р курсын оюутан Б.Тэмүүлэн 1-р байр, Монгол улсын Морин хуурын чуулгын Их хуур хөгжимчин М.Мөнхбат, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос оролцогч Б.Цайз нар 2-р байрын шагнал хүртсэн байна.
Уралдаанд энэ удаа манай орны Их хуурчдаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад улс, Гeрман, Япон улсын Их хуурчид урын сангаа дэлгэсэн байна.
Шүүгчдийн танилцуулга:
• Уралдааны ерөнхий шүүгч: Их хуур Контрбасс хөгжимчдийн холбооны тэргүүн. Их хуур хөгжмийн сургалтыг үндэслэг, МУК. СУИС-ийн Их хуур хөгжмийн багш профессор Л.Баасанхүү
• Шүүгч: МУК-ийн захирал доктор, дэд профессор Ц.Шаравцэрэн
• Шүүгч: МУ-ын ҮУИТ-ын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач УГЗ.Н.Буянбаатар
• Шүүгч: МУК-ийн уран сайхны удирдагч,профессор,хөгжмийн зохиолч УГЗ. Ц.Пүрэвхүү
• Шүүгч: СУИС. ХУС-ийн уран сайхны удирдагч, Их хуур хөгжмийн багш, хөгжмийн зохиолч УГЗ Д.Ариунболд
• Шүүгч: БНХАУ. Өвөр Монголын өөртөө засах орны Үндэсний урлагийн хүрээлэнгийн хөгжмийн зохиолч Д.Шилийнхүү
• Шүүгч: ОХУ. Буриад улсын Улан-Удэ хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн урлагийн коллежийн үндэсний хөгжмийн багш, цөөхүүл чуулгын удирдаач, тэнхимийн эрхлэгч Буриад Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Елена Ивановна Данитова
• Нарийн бичиг: МУК. СХМС-ийн контрбасс хөгжмийн багш, олон улсын уралдааны шагналт Г.Ичинхорол
Зохион байгуулах хороо:
• Зохион байгуулах хорооны дарга: Их хуур Контрбасс хөгжимчдийн холбооны тэргүүн.
Их хуур хөгжмийн сургалтыг үндэслэгч, МУК. СУИС-ийн Их хуур хөгжмийн багш профессор Л.Баасанхүү
• Дэд дарга: МУ-ын Филармони Морин хуур чуулгын Их хуурч, Их хуур Контрбасс хөгжимчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Мөнхбат
• Дэд дарга: МУК. ҮХМС-ийн Их хуур хөгжмийн багш Хоохор овогт Дашдорж Бойжоо
• Гишүүн: СУИС. ХУС-ийн уран сайхны удирдагч, Их хуур хөгжмийн багш, хөгжмийн зохиолч УГЗ.Д.Ариунболд
• Гишүүн: МУК. СХМС-ийн контрбасс хөгжмийн багш, олон улсын уралдааны шагналт Г.Ичинхорол
• Гишүүн: Улаанбаатар театрын ерөнхий удирдаач, их хуурч Б.Эрхэмбаяр
• Гишүүн: Монголын Их хуур Контрбасс хөгжимчдийн холбооны тэргүүлэгч Бэндо Сод ХХК-н менежер О.Цэвэгмэд
• Гишүүн: Монгол Улсын Үндэсний Урлагийн их Театрын их хуурч, Монголын Их хуур Контрбасс хөгжимчдийн холбооны тэргүүлэгч С.Амарсанаа
Уралдааныг амжилттай зохион байгуулсан
Монгол улсын Консерватори болон Уралдааны баг хамт олонд халуун баяр хүргэе
2023-11-03
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.