Мэдээ мэдээлэл

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан 2023.11.02 өдөр Монгол улсын Консерваторид зочилж хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан 2023.11.02 өдөр Монгол улсын Консерваторид зочилж хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Хүндэт зочинд урлагийн тоглолт сонирхуулж, сургалтын анги танхимыг танилцуулсан юм.
Энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан Монгол улсын Консерваторийн Хийл хөгжмийн ангийн төгсөгч О.Байгаль-даа баярлалаа.
Тоглолтонд оролцсон:
СХМС-н төгөлдөр хуур хөгжмийн ангийн сурагч Г.Амина
Мэргэжлийн багш Ц.Мягмарцэрэн
СХМС-н Хийлийн жижиг чуулга
Удирдсан багш Д.Гэрэлтуяа, З.Отгон
ҮХМС-н Цөөхүүл хөгжмийн хамтлаг
Удирдсан багш Хүндэт профессор Б.Цогтмагнай
БЦМС-н Ардын бүжиг ангийн 10-р сурагчид
Удирдсан багш А.Хосбаяр, С.Цэцгээ нартаа болон авьяаслаг сурагчиддаа баяр хүргэе.
Уран бүтээл маркетингийн алба
2023-11-03
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.