Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР” 2023.11.20 өдөр. Монгол дахь НҮБ-н Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газраас “ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР”-т зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн тоглолт, цэнхэр хивсний ёслол 2023.11.18 өдөр болж өндөрлөлөө. Энэхүү тэмдэглэлт өдрөөр Монголын хүүхэд багачуудад зориулан тэдний ирээдүйн сайн сайхны төлөө төслүүдэд хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

“ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР” 2023.11.20 өдөр
Монгол дахь НҮБ-н Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газраас “ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР”-т зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн тоглолт,цэнхэр хивсний ёслол 2023.11.18 өдөр болж өндөрлөлөө.
Энэхүү тэмдэглэлт өдрөөр Монголын хүүхэд багачуудад зориулан тэдний ирээдүйн сайн сайхны төлөө төслүүдэд хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулагдсан юм.
Монгол дахь НҮБ-н Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газар,Монгол улсын Консерваторийн цаашдын хамтын ажиллагааны эхлэл болох тус арга хэмжээний Хүндэтгэлийн тоглолтыг 86 жилийн түүхт урлагийн эх ундарга Монгол улсын Консерватори амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тоглолт нь Монгол улсын Консерваторийн сургалтын үйл ажиллагааг өөрийн болон олон улсад сурталчилан хүргэх,уран бүтээлч сурагчдын авьяас билэг,ур чадварыг нээн таниулах нэн чухал арга хэмжээ болсон юм.
Тоглолтыг амжилттай зохион байгуулсан Уран бүтээл маркетингийн алба болон уран бүтээлч багш сурагчиддаа талархал илэрхийлж баяр хүргэе.
Монгол улсын Консерваторийн захиргаа
Уран сайхны зөвлөл
Уран бүтээл маркетингийн алба
2023-11-21
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.