Уран бүтээл

Монгол Улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан”одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид,үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан 2023.11.08-12 өдрүүдэд Монгол улсын Консерваторийн Концертын А, Б зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдааны шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн тоглолт 2023.11.13 өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болсон юм.

Монгол Улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан”одонт,Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт,Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан 2023.11.08-12 өдрүүдэд Монгол улсын Консерваторийн Концертын А, Б зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уралдааны шагнал гардуулах ёслол,хүндэтгэлийн тоглолт 2023.11.13 өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болсон юм.
Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд
Дуулаачийн шүүгчийн ахлагчаар
Б.ЭРДЭНЭТУЯА МУГЖ,ДБЭТ-н гоцлол дуучин
ШҮҮГЧ
СТЕФАНО ТОРБОЛИ Итали улсын найрал хөгжмийн удирдаач
Ц.ЕРӨӨ Монгол улсын гавьяат багш, Дуурийн урлагийн нэрт төлөөлөгч
Т.ДУГАРОВА Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач
Л.БААСАНХҮҮ Монгол улсын Консерваторийн профессор багш
Нарийн бичиг: Д.Энхтунгалаг МУК-н Хөгжмийн онолын нэгдлийн ахлагч
Хөгжимчдийн шүүгчдийн ахлагчаар
Н.БУЯНБААТАР МУУГЗ, ҮУИТ-н Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач
ШҮҮГЧ
ВОН ИЛ Солонгос улсын Кёнги хотын Шинави найрал хөгжмийн уран сайхны удирдагч, удирдаач
Ц.ШАРАВЦЭРЭН МУК-н захирал, доктор, дэд профессор
Ч.ОТГОНБАЯР Доктор, Хуучир хөгжимчин
Х.АЛТАНГЭРЭЛ Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач
Нарийн бичиг Б.Жаргалмаа МУК-н ҮХМС-н Ятга хөгжмийн багш нар ажилсан юм.
Уралдаанд 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцсоноос 1-р байр болон ГРАН-ПРИ шагналын эзнээр Монгол улсын Консерваторийн төгсөгч, ДБЭТ-н гоцлол дуучин Э.Отгонбат тодорсон юм.
Э.Отгонбатын Мэргэжлийн багш МУГЖ, Хүндэт профессор Ч.Туул, Концертмейстр багш Ү.Уртнасан нартаа баяр хүргэе.
ДУУЛААЧ
I байр Э.Отгонбат ДБЭТ
II байр Д.Бат-Эрдэнэ ОХУ
III байр Б.Монголхүү ДБЭТ
IV байр Б.Уранзолбоо ДБЭТ
ХӨГЖИМ
I байр Э.Цэндсүрэн Хуучир хөгжимчин
Монгол улсын Консерваторийн төгсөгч,Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин
II байр Б.Мягмарцэрэн Лимбэ хөгжимчин
Монгол улсын Консерваторийн төгсөгч, Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин
III байр Ц.Анхбаяр Морин хуур хөгжимчин
Монгол улсын Консерваторийн төгсөгч, Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хөгжимчин
IV байр Э.Пагма Ёочин хөгжимчин
Монгол улсын Консерваторийн төгсөгч, Монгол улсын Консерваторийн Ёочин хөгжмийн багш
ШИЛДЭГ КОНЦЕРТМЕЙСТР
Ж.Ариунзаяа Монгол улсын Консерваторийн төгсөгч
Уралдаанд оролцсон нийт уран бүтээлчид,концертмейтр багш нар, шүүгчид, зохион байгуулагчид нартаа гүн талархал илэрхийлье.
Уралдааныг зохион байгуулсан
Монгол улсын Консерваторийн захиргаа
Уран сайхны удирдагч
Уран бүтээл маркетингийн алба
Б.Шарав сан
2023-11-21
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.