Мэдээ мэдээлэл

Үнийн санал авах тухай

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагын судалгаанд үндэслэн Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар  “Монгол Улсын Консерваторийн цогцолборын барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/” төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан.

Үүний хүрээнд сургуулийн 1960-1962 онд ашиглалтад орсон дотуур байр, хичээлийн үндсэн байрны өргөтгөлийн 2 блок барилгыг сургалтын үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр шинээр барих нөхцөлтэйгөөр 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд боловсролын салбарын барилгын иж бүрэн зураг төслийг боловсруулж, магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулж байсан туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Иймд тус шаардлагыг хангаж буй зураг төсвийн зохиогч байгууллагууд ажлын үнийн саналаа танилцуулгын хамт 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор Консерваторийн хичээлийн I байрны 103 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Монгол Улсын Консерваторийн хаяг: Сүхбаатар дүүрэг. 7 хороо. Бээжингийн гудамж 25, Улаанбаатар хот Монгол Улс.

2023-11-20
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.