Сургуулиуд

МУУГЗ Л.САМБАЛХҮНДЭВ 80 НАСНЫ ОЙ- ЭВЭР БҮРЭЭ, АРДЫН БИШГҮҮР ХӨГЖМИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ҮНДЭСЛЭГЧ, МУК-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР, МУУГЗ Л.САМБАЛХҮНДЭВ-ИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ҮЛЭЭВЭР ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН II УРАЛДААНЫ УДИРДАМЖ

МУУГЗ Л.САМБАЛХҮНДЭВ 80 НАСНЫ ОЙ

ЭВЭР БҮРЭЭ, АРДЫН БИШГҮҮР ХӨГЖМИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ҮНДЭСЛЭГЧ,

МУК-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР, МУУГЗ Л.САМБАЛХҮНДЭВ-ИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН

ҮНДЭСНИЙ ҮЛЭЭВЭР ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН II УРАЛДААНЫ УДИРДАМЖ

1. УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Өсвөрийн үндэсний үлээвэр хөгжимчдийн улсын уралдааны зорилго нь Монгол үндэстний хөгжмийн өв болох хөндлөн бишгүүр, үелсэн бишгүүр, үхэр бүрээ нь өнөө цагийн лимбэ, баяжуулсан бишгүүр, ардын бишгүүр, эвэр бүрээ олон зүйлийн үлээвэр хөгжмийн зэмсгийг дэлхий дахинд сурталчлан таниулж, сурган боловсруулж, үндэсний хөгжмөөр суралцаж буй суралцагчдийн авьяас билэг, хөгжимдөх ур чадварыг хөгжүүлэх, суралцах идэвхийг өрнүүлэх, харилцан туршлага хуримтлуулах, урын сангаа нүүдлийн соёл иргэншлийн олон эринийг өртөөлж ирсэн хөгжмийн өвөрмөц сэтгэлгээ, өрнийн шилдэг туршлагыг нэгтгэсэн, чансаа дээгүүр, чадвар өндөр сайн бүтээлүүдээр баяжуулан, өсвөрийн болон залуу хөгжимчдийн авьяас билгээ сорих боломжийг олгож, ирээдүйд өсвөрийн үндэсний үлээвэр хөгжимчдийг дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн уралдаанд оролцуулах, зохион байгуулах боломж олгоход оршино.

2. УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР, ХУГАЦАА:
• Уралдаан нь 2024 оны 03 – р сарын 09 нөөс 03-р сарын 11-ний өдрүүдэд Монгол Улсын Консерваторийн байранд зохион байгуулагдана. Хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7-р хороо Бээжингийн гудамж Монгол Улсын Консерваторийн байр.
• Холбоо барих утас: 88003213, 99049911.

3. УРАЛДААН ЯВУУЛАХ ЖУРАМ:
• Уралдаанд оролцогч нь 2024 оны 02-р сарын 26-аас 03-р сарын 01 ны өдрүүдэд дор дурдсан материалыг бүрдүүлэн undesbagsh@gmail.com цахим хаягаар бүртгүүлнэ.
• Холбоо барих утас: 88009375, 90298946
• Уралдаанд оролцогч дээр дурдсан хугацаанд бүртгэлээ илгээгээгүй тохиолдолд оролцогчийн материалыг хүлээж авахгүй болно.
• Уралдаан нь 5 жилд нэг удаа зохион байгуулагдана.
• Уралдаанд Монгол үндэсний үлээвэр хөгжмөөр суралцагсад оролцоно. Үүнд: Лимбэ, Баялаг бишгүүр, Ардын бишгүүр, Эвэр бүрээ.
• Хөдөө орон нутагаас оролцогчид замын зардал, байрлах байр, хоол зэргийг 100% өөрийн биеэр дааж хариуцан оролцох боломжтой.
• Уралдаан A, B, С, D гэсэн ангилалтай байна.
• Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа дараах минутанд багтсан байна.
• Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
D- ангилал 10 минут
С- ангилал 15 минут
В, А ангилал 25 минут
A. B. С. D ангилалын оролцогч нь уралдаанд Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын илэрхийлэмжийн хувьд хоёр өөр бүтээлээр оролцоно. А ангилалд оролцогчийн 2 бүтээлийн нэг нь том хэлбэрийн бүтээл байна.
• Ангилал:
D ангилал Мэргэжлийн 2-3р ангийн сурагчид
C ангилал Мэргэжлийн 4-5р ангийн сурагчид
B ангилал Мэргэжлийн 6-7р ангийн сурагчид
A ангилал Бакалаврын түвшний оюутнууд
• Уралдаанд оролцох дарааллыг сугалаагаар зохицуулна. 2024-03-09 ны өдөр МУК-ийн 323 танхимд 09:00 цагт дараалал тодруулах сугалаа явагдана.
• Уралдаанд оролцогч нь ганцаар болон төгөлдөр хууртай хамсран тоглоно.
• Уралдааныг 100 баллын үнэлгээгээр дүгнэнэ.
• Шилдгийн шилдэг Гран при шагналт оролцогч, багш, төгөлдөр хуур хөгжимчин /концертмейстер/ тус бүр нэгийг шалгаруулна.
• Гран при шагналтанг тусгай журмын дагуу тодруулна.
• Уралдаанд оролцогч бүртгэлийн хураамж:
– D, C ангилал 30.000 төгрөг
– B, A ангилал 50.000 төгрөг /Гүйлгээний утга дээр овог нэр, мэргэжил, ангилалаа тодорхой бичнэ үү/
• Бүртгэлийн хураамжийг нэгдсэн журмаар мэргэжлийн багшаар дамжуулан тушаана.
• Шүүгчдийн бүрэлдэхүүүнд нэр хүнд бүхий багш, уран бүтээлчид ажиллана.
• Шүүгчдийн бүрэлдэхүүнийг тухайн үед зарлана.
• Уралдаанд оролцогчдын онооны байдлыг харгалзан удирдамжинд заагдсан аль нэг байрыг олгохгүй байх, хувааж олгох эрхийг шүүгчид эдэлнэ.
• Уралдааны явцад маргаантай асуудал гарах тохиолдолд тус төрлийн шүүгчдийн хурлаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

4. УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН МЭДҮҮЛЭГТ БҮРДҮҮЛЭХ БАРИМТ:
• Уралдаанд оролцогчийн мэдүүлгийн хуудасыг үнэн зөв бөглөх /Хавсралт 1 бөглөх/
• Болзолт хөтөлбөрийн дагуу хөгжимдөх хөгжмийн бүтээлүүдийг тоглох дарааллаар бичих /Хөгжмийн зохиолийн нэр, автор бүрэн зөв эсэхэд мэргэжлийн багшаар хянуулсан байх/
• Өнгөт гэрэл зураг 1 хувь файлаар
• Уралдаанд оролцогч нь уралдаанд оролцох бүртгэлийн хураамж баримтыг хавсаргах

5. УРАЛДААНЫ ШАГНАЛ:
А ангилал
Ø 1-р байр 1 суралцагч – диплом /500.000 төгрөг/
Ø 2-р байр 1 суралцагч – диплом /350.000 төгрөг/
Ø 3-р байр 1 суралцагч – диплом /250.000 төгрөг/
В ангилал
Ø 1-р байр 1 суралцагч – диплом /500.000 төгрөг/
Ø 2-р байр 1 суралцагч – диплом /350.000 төгрөг/
Ø 3-р байр 1 суралцагч – диплом /250.000 төгрөг/
С ангилал
Ø 1-р байр 1 суралцагч – диплом /350.000 төгрөг/
Ø 2-р байр 1 суралцагч – диплом /250.000 төгрөг/
Ø 3-р байр 1 суралцагч – диплом /150.000 төгрөг/
D ангилал
Ø 1-р байр 1 суралцагч – диплом /350.000 төгрөг/
Ø 2-р байр 1 суралцагч – диплом /250.000 төгрөг/
Ø 3-р байр 1 суралцагч – диплом /150.000 төгрөг/
Шилдгийн шилдэг: Гран при шагнал
Ø Шилдгийн шилдэг хөгжимчин 1 /1.000.000 төгрөг/
Ø Шилдэг концертмейстр 1 /500.000 төгрөг/
Ø Шилдэг мэргэжлийн багш 1 /500.000 төгрөг/

6. УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Ерөнхий зохион байгуулагч:
Ø Монголын үндэсний үлээвэр найрал хөгжимчдийн холбоо ТББ
Хамтран зохион байгуулагч:
Ø Монгол Улсын Консерватори. Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургууль,
Ø Л.Самбалхүндэв багшийн ар гэр бүл.
Ø Л.Самбалхүндэв багшийн үе үеийн төгсөгч шавь нар.
Ерөнхий ивээн тэтгэгч:
Ø “ЭГШИГЛЭН МАГНАЙ” ХХК
Дэмжигч байгууллагууд:
Ø Монгол улсын Соёлын яам
Ø Соёл урлагийн их сургууль. Хөгжмийн Урлагийн Сургууль
Ø Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн коллеж.
Ø Монголын Хүүхдийн ордон
Ø Монгол улсын Үндэсний Урлагийн Их Театр
Ø Монгол улсын Филармони. Морин хуурын чуулга
Ø “Улаанбаатар” театр
Ø Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулга
Ø Цэргийн Дуу Бүжгийн эрдмийн чуулга

Энэхүү уралдаанд оролцогч нийт өсвөрийн үндэсний үлээвэр хөгжмөөр суралцагч хүүхэд багачууд, оюутан залуус та бүхэнд өндөр амжилт хүсье.

Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай.

Уралдааны зохион байгуулах хороо.

2024-02-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.