Сургуулиуд

“МИНИЙ ТАЙЗ” БЦМС-ийн захирал МУУГЗ, дэд профессор Н.Оюуны нэрэмжит гоцлол бүжгийн IV уралдаан

МИНИЙ ТАЙЗ” БЦМС-ийн захирал МУУГЗ, дэд профессор Н.Оюуны нэрэмжит гоцлол бүжгийн IV уралдаан

 

ХАМРАХ ХҮРЭЭ:

Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн бүжгийн тэнхимийн 7 – 12-р  ангийн суралцагсад хамрагдана.

ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО:

МУК-ийн БЦМС-ийн бүжгийн тэнхимийн суралцагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,  мэргэжлийн  уралдаануудад өөрийгөө нээж, сорих, суралцагсдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх ач холбогдолтой.

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

– Тэмцээн нь гоцлол бүжгийн төрлөөр 2 үе шаттайгаар явагдана.

– Эхний шатанд оролцогсод өмнө нь хийж байгаагүй бүжгээр оролцоно.

– 2-р шатанд ур чадвар, өөрийн давуу талыг харуулсан гоцлол бүжгийг сонгож бүжиглэнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА:

– 1-р үе шат 2024 оны 03 сарын 11-ны 09:30 цагт Монгол Улсын Консерваторийн Концертын А танхимд

– 2-р үе шат 2024 оны 03 сарын 12-ны 13:00 цагт Монгол Улсын Консерваторийн Концертын А танхимд тус тус болно.

БҮРТГЭЛ:

– 2024.02.26-03.04-ний хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
– Бүртгэл МУК-ийн  I байрны 507 тоотод явагдана.
– Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг. /Хаан банк 5645144749/Болор-Эрдэнэ/  Гүйлгээний  утга- Овог нэр, мэргэжлийн анги/
ШАГНАЛЫН САН:
–  Гранпри шагнал / Цом, диплом, мөнгөн шагнал / – Шилдгийн шилдэг 1 оролцогч
–  Ахлах анги I, II байр /диплом, мөнгөн шагнал/    Монгол бүжиг /10, 12-р анги/, Сонгодог бүжиг /11, 12-р анги/
–  Дунд анги I, II байр /диплом, мөнгөн шагнал/ Монгол бүжиг /8, 9-р анги/, Сонгодог бүжиг /7, 9-р анги/
–  Тусгай байр /диплом/ – 2 оролцогч
–  Шүүгчдийн нэрэмжит шагнал – 4 оролцогч
–  Шилдэг багш / диплом, мөнгөн шагнал/ – 2 багш
МУК-ийн БЦМС-ийн бүжгийн багш нар I курсийн оюутнууд
2024-02-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.