Мэдээ мэдээлэл

Монгол улсын консерваторын Төгөлдөр хуурын хоршил хөгжмийн ахмад багш Хүндэт профессор Уламбаярын ЦЭЦЭГМАА багшийн нэрэмжит “PIANO DUO” Төгөлдөр хуурын хоршил тоглолтын улсын анхдугаар уралдааны удирдамж.

“PIANO DUO” Төгөлдөр хуурын хоршил тоглолтын улсын анхдугаар уралдаан

Монгол улсын консерваторын Төгөлдөр хуурын хоршил хөгжмийн ахмад багш Хүндэт профессор Уламбаярын ЦЭЦЭГМАА багшийн нэрэмжит улсын анхдугаар уралдаан

Уралдааны хамрах хүрээ, хугацаа:

  • Тус уралдаанд төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэдэг бүхий л насны хүүхэд залуучууд, насанд хүрэгчид оролцоход нээлттэй бөгөөд мэргэжлийн болон сонирхогчдын гэж 2 хэсэг болгон явуулна.
  • Уралдаан нь 2024.05.04-05-ны хооронд явагдана.

Уралдааны насны ангилал:

Мэргэжлийн оролцогчдын насны ангилал:

1. Бага /10 хүртэлх нас /

2. Дунд / 11-16 нас /

3. Ахлах буюу насанд хүргэгчид / 17- дээш нас /

Сонирхогчдын насны ангилал:

1. Бага /8 хүртэлх нас /

2. Дунд /9-12нас/

3. Ахлах / 13-16 нас /

4. Насанд хүргэгчид / 17-с дээш нас / гэж ангилна.

Шагнал урамшуулал:

Хэсэг тус бүрээс

– Шилдгийн шилдэг 1 хос / мөнгөн шагнал /

Ангилал тус бүрд

1.     Тэргүүн байр – 1 хос / мөнгөн шагнал /

2.     Дэд байр – 1 хос / мөнгөн шагнал /

3.     Гутгаар байр – 1 хос / мөнгөн шагнал /

Уралдааны нэмэлт шагналууд: /нийт оролцогчдоос/

  • “МТХСХ-ны нэрэмжит хос тоглооч”                           –  1-3 хос
  • “МУК-ын нэрэмжит хос тоглооч”                                 – 1-3 хос
  • “Шүүгчдийн нэрэмжит ирээдүйтэй хос тоглооч”   – 1-3 хос
  • “Ивээн тэтгэгчдийн нэрэмжит хос тоглооч”            –  1-3 хос

тус тус шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

Уралдааны бүртгэлийг: https://www.piano.mn

Уралдааны  зохион байгуулагч: Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоо

Уралдааныг дэмжигч: Монгол Улсын Консерватори, “Нэгүн” студио, “Мөнх кашмер” ХХК

 

2024-04-03
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.