Эрдэм шинжилгээ

“Хүндэт профессор” цол гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024.04.26 өдөр Монгол улсын Консерваторийн концертын А зааланд зохион байгуулагдлаа.

“Хүндэт профессор” цол гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024.04.26 өдөр Монгол улсын Консерваторийн концертын А зааланд зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Консерваторийн Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр
• Монгол Улсад Олон улсын А зэрэглэлийн мэргэжлийн бүжигчдийн уралдааныг анх удаа Монгол Улсад зохион байгуулж буй;
• Монгол улсын сонгодог болон ардын бүжгийн урлагийг олон улсад сурталчилан таниулсан;
• Монголд сонгодог бүжгийн мастер класс амжилттай зохион байгуулж, бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан;
• Монголын бүжгийн жүжигчдийн урын санг баяжуулсан;
• Монгол Улсын Консерваторийн гадаад бодлогыг олон улсын тавцанд үнэт зүйлээр дамжуулан хэрэгжүүлж буй;
• Олон улсын тавцанд мэргэжлийн бүжгийн жүжигчдийн ур чадвар, нэр хүндийг өргөсөн; Монгол Улсын боловсрол, соёл урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж ЗХУ-ын ардын жүжигчин Гордеев Вячеслав Михайлович, БНСУ ын балетын холбооны ерөнхийлөгч Park Jae Keun, World Ballet and Dance Grand Prix-2024 уралдааны ерөнхийлөгч , уран сайхны удирдагч Удвалын Бат-Эрдэнэ нарт Монгол Улсын Консерваторийн
“Хүндэт профессор”цолыг 2024 оны 4 сарын 26-ний өдөр ёслол төгөлдөр гардуулллаа.
Монгол улсын Консерваторийн
Эрдмийн зөвлөл
2024-04-27
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.