Мэдээ мэдээлэл

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: УРЛАГ БА БОЛОВСРОЛ СУДЛАЛ Эрдэм шинжилгээний хурал

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: УРЛАГ БА БОЛОВСРОЛ СУДЛАЛ 

(Монгол Улсын Консерваторын багш нарын эрдэм шинжилгээний хурал)
Монгол Улсын Консерватор нь багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх, чадавхыг дээшлүүлэх, сургалт-судалгааг уялдуулах, шинжлэх ухааны шинэ мэдлэг түгээх, докторын зэрэгтэй багш нарын тоо, эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилд нийт багш нарын дунд “Урлагийн боловсрол, заах арга зүй; Орчин үе-Урлаг судлал” асуудлын хүрээнд тэнхим бүрд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар удирдамжийг хүргүүлсэн билээ. Энэхүү үйл ажиллагаатай уялдаж Циркийн тэнхим 2026 оны 02 сарын 13-ны өдөр эрдэм шинжилгээний хурлыг зарлан илтгэлээ хэлэлцүүлэхэд бэлэн боллоо.
Багш, оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын чиглүүлэгч: М.Ундраа, ЭШИАлбаны дарга, доктор (Ph.D) ,дэд профессор

2026.02.13-ны 13:00 цагт Хичээлийн I байрны судалгааны танхим №407

ХӨТӨЛБӨР

Ц.Шаравцэрэн, МУК-ын захирал доктор (Ph.D), профессор Нээлтийн үг
Л.Энхзаяа, Докторант
Циркийн урлагийн “Жүжиглэх урлаг”
хөтөлбөрийн онцлог, давуу тал
Б.Эрдэнэтогтох Тэртээх мянган жилийн цуурай
Б.Батбаяр
Циркийн анхан ба дунд шатны
хөтөлбөрөөс бие бялдарт
нөлөөлсөн үзүүлэлт ба харьцуулалт
Б.Эрдэнэсайхан Жам
Ц.Цогт-Очир Жонглёрчин хүний гар хурууны рефлекс
Н.Батмөнх доктор, (Ph.D) Циркийн урлагийн барилга байгууламж
М.Шинэцэцэг
Циркийн жүжиглэлтийн онцлог ба
театрын урлагтай харьцуулсан судалгаа
Хэлэлцүүлэг
Л.Эрдэнэчимэг, Профессорын багийн тэргүүлэх профессор, доктор, (Sc.D), профессор Хаалтын үг
ЭШИА, ЦИРКИЙН ТЭНХИМ
2026-02-11
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.