Уран бүтээлийн тоглолт
Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын болон Цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш, төгөлдөр хуурч Намчингийн Мөнхтуяагийн “Хаан хуурын концерт” уран бүтээлийн тоглолт 2026 оны 03 сарын 13-ны өдөр Консерваторын Концертын Б танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тоглолтын хүрээнд дэлхийн суут хөгжмийн зохиолч Ф. Лист, А. Скрябин, М. Равель, Ф. Шопен нарын төгөлдөр хуурт зориулсан сор бүтээлүүд эгшиглэж, сонгодог хөгжмийн тансаг уур амьсгалыг үзэгч, сонсогчдод хүргэлээ.
Уран бүтээлийн тоглолтоо амжилттай толилуулсан Н.Мөнхтуяа багшдаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, сурган хүмүүжүүлэх их үйлсэд өндөр амжилт хүсье.
Монгол улсын Консерватор
Уран сайхны зөвлөл
2026-03-13