Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Консерваторын Ятга хөгжмийн багш МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ,төгсөгчид болох мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, сурагчдын хамтарсан “Authentic Mongolia” тоглолт Европын сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри улсын Эйзенштадт хотноо 2026 оны 03 сарын 14 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

АЯЛАН ТОГЛОЛТ

Дэлхийн суут хөгжмийн зохиолч Ф.Й.Гайдны нэрэмжит алдарт концертын танхимд Монголын уран бүтээлчид бүрэн хэмжээний үндэсний язгуур болон мэргэжлийн хөгжмийн урлагийн тоглолт хийж, үзэгч сонсогчдод өндөр түвшний гайхамшгийг хүргэв.
Энэхүү тоглолт нь Монголын мэргэжлийн урлагийн боловсрол, уран бүтээлчдийн ур чадварыг олон улсын тайзнаа таниулсан онцгой үйл явдал болж, үзэгчдийн халуун алга ташилтаар өндөрлөлөө.
Монголын уран бүтээлчдийн авьяас чадвар, мэргэжлийн урлагийн үнэ цэнэ Европын сонгодог хөгжмийн өлгийд ийнхүү эгшиглэж, соёлын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ.
Энэхүү тоглолт нь 2026 оны 3 сарын 14-18 өдрүүдэд Австри улсын нэр хүндтэй концертын танхимуудад зохион байгуулагдана.
Монгол улсын Консерватор
2026-03-14
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.