Мэдээ мэдээлэл

БАЯРЫН СЭТГЭГДЭЛ Итали улсын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач,төгөлдөр хуурч СТЭФАНО САЛВАТОРИ

“И.С.Бах-XXI зууны Монголд 2026” өсвөрийн төгөлдөр хуурчдын VII уралдааны зочин шүүгч,Итали улсын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач,төгөлдөр хуурч СТЭФАНО САЛВАТОРИ сэтгэгдэл:
Өнөө орой, хөгжмөөр дүүрсэн сэтгэлтэйгээр, Монгол Улсын Консерваторт зохион байгуулагдаж буй “И.С. Бах” төгөлдөр хуурын уралдааны ялагчдын Гала тоглолтыг зорин очих гэж байна.
Энэхүү нэр хүндтэй уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг ахлан ажилласан нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг, гүн баяр баясгалан байлаа. Намайг урьж, мөн бүхнийг өндөр түвшинд зохион байгуулсан Консерваторын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эдгээр өдрүүдэд миний харсан, мэдэрсэн зүйлс хүлээлтээс давсан байлаа. Ерөнхий уран сайхны түвшин маш өндөр байхаас гадна, зургаан настнаас арван зургаан настай хүртэлх бүх залуу төгөлдөр хуурчдын дунд тууштай байдал, хичээл зүтгэлийн илрэл нь сэтгэл хөдөлгөм байлаа. Түүнчлэн Иоханн Себастьян Бахын хөгжмийг чин сэтгэлээсээ хайрлан хүндэтгэж буйг нь мэдрэх нь намайг их догдлууллаа.
Өнөөдөр буюу 3-р сарын 19-нд Итали улсад Аавуудын баярыг тэмдэглэдэг. Харин хөгжимчдийн хувьд И.С.Бах бол яг л тийм хүн, сүнслэг эцэг, урлагийн тулгын чулуу, үе үеийн хөгжимчдийг чиглүүлэгч мөнхийн замч билээ. Түүний өв уламжлал Улаанбаатар хотод, эдгээр залуу авьяастнуудын тоглолтоор дамжин амьдран оршиж, хүндлэгдэж буйг харах нь хамгийн сайхан бэлэг юм.
Тун удахгүй их танхимд тоглох гэж буй эдгээр залуу төгөлдөр хуурчдад хандаж хэлэх миний үг бол: өнөө орой өөрсдийн хамгийн сайн чадвараа гаргаасай, түүнчлэн хөгжим, төгөлдөр хуур, амьдралд хандах энэхүү цэвэр ариун урам зоригоо үргэлж хадгалж, хөгжүүлж яваарай. Тэдний дундаас онцгой авьяасаараа тодорсон хүүхдүүд бий. Тэд урлагаараа эх орныхоо хил хязгаарыг даван, өөрсдийн мөрийг үлдээнэ гэдэгт би итгэлтэй байна.
Бүх ялагчдад амжилт хүсье! Илүү их амжилтад хүрэх болтугай
2026-03-19
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.