Мэдээ мэдээлэл

Ж.ЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН XII УРАЛДААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч багш Ж.Чулууны нэрэмжит Олон улсын XII уралдааны нээлтийн ёслол,сугалаа сугалах үйл ажиллагаа 2026 оны 04 сарын 05-ны өдөр Монгол Улсын Консерваторын Концертын их танхимд ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн уралдаанд нийт 360 гаруй оролцогч төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрбасс гэсэн 5 төрлийн хөгжмөөр, насны 5 ангилалд авьяас чадвараа сорин оролцож байна.
Уралдааны зорилго нь мэргэжлийн хөгжмийн урлагт дурлан тэмүүлж буй залуу авьяастнуудыг дэмжин хөгжүүлэх, тэдний ур чадвар, бүтээлч сэтгэлгээг олон улсын түвшинд сорин үнэлэх, соёлын харилцааг өргөжүүлэх, улмаар хөгжмийн урлагийн залгамж халааг бэлтгэхэд оршиж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд уралдаанд оролцогчид болон эрдэмтэн багш нар, уран бүтээлчид, хүндэт зочид өргөнөөр хүрэлцэн ирж, оролцогчдод амжилт хүсэж, урам зориг хайрлалаа.
Мэргэжлийн хөгжмийн урлагийн их замд хөл тавьж буй авьяаслаг оролцогчдодоо өндөр амжилт хүсье!
Монгол Улсын Консерватор

2026-04-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.