Мэдээ мэдээлэл

ФРАНЦ УЛСЫН СОЁЛЫН ТӨВИЙН ШИНЭ УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Консерваторын удирдлагууд Монгол Улс дахь Францын Соёлын төвийн шинэ удирдлагуудыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр байгууллагын соёл, урлаг, боловсролын чиглэлээр хэрэгжүүлж болох хамтын ажиллагааны боломжууд, уран бүтээлч багш оюутан сурагчдын харилцан туршлага солилцоо, хамтарсан уран бүтээл, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцав.
Талууд цаашид харилцан үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, багш, суралцагч, уран бүтээлчдийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, урлагийн боловсрол, уран бүтээлийн шинэ боломжийг нээхэд чиглэсэн хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Урлагийн боловсрол – Олон улсын хамтын ажиллагаа – Шинэ боломж
2026 оны 09 сарын 24 өдөр
2026-09-24
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.