Мэдээ мэдээлэл

БАГШ НАРЫН БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын багш нарын 60, Дэлхийн багш нарын 32 дахь жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Багш нарын баяр”-ын хурал 2026 оны 10 сарын 5-ны өдөр Монгол Улсын Консерваторын Концертын их танхимд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Баярын хурлыг Монгол Улсын Консерваторын захирал, доктор, профессор Ц.Шаравцэрэн нээж, багш, уран бүтээлчдийнхээ хөдөлмөр, бүтээлч үйлс, сургалт, судалгааны амжилтыг өндрөөр үнэлэн баяр хүргэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Консерваторын багш, уран бүтээлчид Төрийн болон салбар яам, байгууллагын шагналаар шагнагдаж, олон жилийн хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, сургалт, уран бүтээлийн амжилтаа үнэлүүллээ.
Шагналаар энгэрээ мялаасан багш нар:
• Хөдөлмөрийн хүндэт медаль – Үндэсний хөгжмийн тэнхимийн хуучир хөгжмийн багш Санждорж Нарантуяа
• Боловсролын тэргүүний ажилтан
Золжаргал Отгон – Утсан хөгжмийн тэнхимийн багш
Батаа Ариунцэцэг – Ерөнхий төгөлдөр хуурын тэнхимийн багш
Сампилноров Одгэрэл – Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
Тунсаг Цолмон – Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
Жигжидсүрэн Баярсувд – Орос хэлний багш
Бадарч Нэмэхжаргал – Газарзүйн багш
Цагаанхүү Сэр-Од – Онол, сонсголын багш
Шауeт Гүльфайруз – Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
Төмөрбаатар Мөнхсоёл – Үндэсний хөгжмийн концертмейстр багш
• Соёлын тэргүүний ажилтан
Уламбаяр Одбаяр – Бүжгийн тэнхимийн Концертмейстр багш
Баярмагнай Цацрал – Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
Ж.Ариунзаяа – Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш
• БШУЯ-ны Жуух бичиг
Ганбаатар Ганболор – Бага ангийн багш
Ганхуяг Оюунболор – Бага ангийн багш
Оюундэлгэр Ундармаа – Математикийн багш
Ганбаатар Нэргүй – Нийгэм судлал, эрх зүйн багш
Төгсбаяр Төгөлдөр – Утсан хөгжмийн тэнхимийн багш
Гантөмөр Болормаа – Цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш
• Монгол Улсын Консерваторын Зөвлөх багш
Цэнгэлбаяр Эрдэнэчимэг-Ерөнхий төгөлдөр хуурын тэнхимийн багш
• Нийслэлийн Боловсролын газрын арга зүйч багш – Цолмонгэрэл Нямдорж математикийн багш
• Нийслэлийн Боловсролын газрын ахлах багш
Ганзориг Өлзийням Биологийн багш
Борхүү Орхонтуул Нийгэм, ёс зүйн багш
Мөн Монгол Улсын Консерваторын Эрдэм шинжилгээ, инновацын албанаас зохион байгуулсан “Тогтвортой хөгжил: Урлаг ба боловсрол судлал” багш нарын эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэл, судалгааны ажлуудыг шалгаруулж, тэргүүлсэн багш, судлаачдад шагналыг гардууллаа.
Шагналыг:
Шүүгч: Л.Эрдэнэчимэг Доктор,профессор
Шүүгч: М.Ундраа ЭШИА-ны дарга,доктор,дэд профессор
Хурлын нарийн бичгийн дарга: М.Лхагвагэрэл нар гардуулан өгсөн юм.
Багш хүний хөдөлмөр бол үе үеийн авьяастан, уран бүтээлч, эрдэмтэн, мэргэжилтнийг төрүүлэн хөгжүүлдэг үнэт өв билээ.
Монгол Улсын Консерваторын нийт багш, уран бүтээлч, ажилтан, албан хаагчиддаа Монголын багш нарын 60, Дэлхийн багш нарын 32 дахь жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрдэм боловсрол, урлаг уран бүтээлийн үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БАГШ ТАНЫ ЭРДЭМ, ЭРХЭМ ҮЙЛС МӨНХӨД БАДРАГ!
Монгол Улсын Консерваторын захиргаа
Уран сайхны зөвлөл
Эрдмийн зөвлөл
2026-10-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.