Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН МАСТЕР КЛАСС, ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Консерваторын Цөөхүүл хөгжмийн тэнхим, Үлээвэр цохивор хөгжмийн тэнхимийн оюутан, сурагчдад зориулсан нээлттэй мастер класс, тоглолтыг 2026 оны 10 дугаар сарын 7–9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээг БНХАУ-ын Шанхайн хөгжмийн Консерваторын дэргэдэх Хөгжмийн дунд сургуулийн дэд профессор, Цөөхүүл хөгжмийн тэнхимийн эрхлэгч Шү Тинг Вү удирдан явуулж, оюутан, сурагчдад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хөгжмийн уран бүтээлийн мэдлэг, арга барилаа баяжуулах, олон улсын түвшний мэргэжлийн туршлагаас суралцах үнэ цэнтэй боломжийг олголоо.
Энэхүү мастер класс, тоглолт нь залуу хөгжимчдийн ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр орны хөгжмийн боловсрол, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Монгол Улсын Консерваторын хөгжимчин оюутан, сурагчидтай мэдлэг, туршлагаа хуваалцсан зочин профессор Шү Тинг Вүд танд нийт хамт олныхоо зүгээс талархал илэрхийлье.
Урлагаар дамжуулан суралцаж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
2026-10-09
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.