Мэдээ мэдээлэл

К.ЧЕРНИ МЭНДЭЛСНИЙ 235 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭРГЭЖЛИЙН СУРАГЧ, ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “VIRTUOSO” ТЕХНИКИЙН УРАЛДААН

К.ЧЕРНИ МЭНДЭЛСНИЙ 235 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН
МЭРГЭЖЛИЙН СУРАГЧ, ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
“VIRTUOSO” ТЕХНИКИЙН УРАЛДААН
УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Карл Чернигийн мэндэлсний 235 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшиж буй сурагч, оюутнуудын төгөлдөр хуурын техник, ур чадвар, хөгжимдөх арга барилыг хөгжүүлэх, техникийн этюдийн уран сайхны илэрхийлэл болон мэргэжлийн гүйцэтгэлийн түвшнийг дээшлүүлэхэд оршино.
Мөн К.Чернигийн төгөлдөр хуурын техникийн бүтээлүүдийг суралцагчдад таниулан эзэмшүүлэх, сонгодог хөгжмийн бүтээлийг мэргэжлийн түвшинд судлан тоглох соёлыг дэмжих зорилготой.
Уралдаан нийт VI ангилалтай явагдах ба мэргэжлийн хөгжмийн сургуульд суралцаж буй 2–12 дугаар ангийн оюутан сурагчид оролцох боломжтой.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
МУК-ын Мэргэжлийн Төгөлдөр Хуурын Тэнхим
Дэмжигч байгууллага:
Нэгүн студи
2026 он 10 сарын 15-16
Монгол Улсын Консерватор
2026-09-29
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.