ОХУ-н ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой, Улаанбаатар хот дахь “Русский дом” (Оросын шинжлэх ухаан, соёлын төв) үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан Үлээвэр найрал хөгжмийн тоглолт 2026 оны 10 сарын 16-ны өдөр Монгол Улсын Консерваторын Концертын А танхимд зохион байгуулагдлаа.
Тоглолтод ОХУ-ын Красноярск хотын үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, өөрсдийн ур чадвар, уран бүтээлийн онцлогийг илтгэсэн хөгжмийн бүтээлүүдээр үзэгч, сонсогчдодоо хүргэлээ.
Энэхүү тоглолт нь хоёр орны соёл, урлагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжим урлагаар дамжуулан ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцлыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Монгол Улсын Консерватор нь олон улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, суралцагчид болон уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн хөгжмийн урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг эх орондоо танилцуулах үйл ажиллагааг тогтмол дэмжин ажиллаж байна.
Хөгжим бол улс үндэстнүүдийг холбох хэл, соёлын гүүр юм.
2026-10-16