ЧЕХИЙН НЭРТ СОПРАНО ДУУЧИН МАРИЭ ШМИДТОВА-Н МАСТЕР КЛАСС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Чех Улсын сопрано дуучин Мариэ Шмидтова Монгол Улсын Консерваторын Дуулаачийн тэнхимийн оюутнуудад 2026 оны 10 сарын 30-ны өдөр мастер класс зохион байгууллаа.
Тус мастер классаар оюутнууд олон улсын туршлагатай уран бүтээлчийн мэдлэг, ур чадвар, дуулахуйн мэргэжлийн арга барилаас суралцаж, дуу хоолойн техник, уран сайхны илэрхийлэл, тайзны ур чадвараа хөгжүүлэх үнэтэй боломжийг олж авсан юм.
Мэргэжлийн урлагийн боловсролын чанар, хөгжлийг дэмжих, олон улсын уран бүтээлчдийн туршлага, мэдлэгийг оюутнуудад хүргэхэд чиглэсэн энэхүү үйл ажиллагаа нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.
Энэхүү мастер классыг амжилттай зохион байгуулахад дэмжин ажилласан З.Хангалын нэрэмжит Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Т.Цолмон танд болон Дуулаачийн тэнхимдээ гүн талархал илэрхийлье.
Мөн үнэтэй мэдлэг, туршлагаа манай оюутнуудтай хуваалцсан сопрано дуучин Мариэ Шмидтова танд Монгол Улсын Консерваторын захиргаа, багш, оюутнуудын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
УРЛАГ ХИЛ ХЯЗГААРГҮЙ. МЭДЛЭГ, ТУРШЛАГА ХУВААЛЦАХ НЬ ИРЭЭДҮЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС ЮМ.