Мэдээ мэдээлэл

Монгол улсын Консерваторийн Цирк ангийн төгсөгчид болох Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа”хамтлагийн уран бүтээлчид Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны 1 дүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн олимп хэмээх “Монте Карло – 46”их наадамд “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд боллоо.

Тус бүтээлийн онцлог нь “Монте Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа 6 давхарласан хүн рүү 2 эргэлт хийж, 4 давхарласан 9,5 метр өндөр турбатай сандал руу хойшоо 2 эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт 5 сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлснээрээ анхдагч бөгөөд шинэлэг байлаа.
Тэртээ 1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа ийнхүү дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгалаа.
Гайхалтай түүхийн эзэд болсон төгсөгчид уран бүтээлчиддээ болон мэргэжлийн багш нартаа халуун баяр хүргэе.
Монгол улсын Консерватори
2024-02-07